Хэрмэн цав

Хэрмэн цав Даланзадгадаас 450 километр, Хонгорын элснээс 250 километр зайтай. Замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газраар дайран аялна.

     Өмнөговийн баруун захад Гурвантэс сумаас баруун хойш орших 10 гаруй километр үргэлжилдэг ганга юм. Адаг хэсэгтээ 10 километр өргөн, зарим газартаа 100-200 метр гүн байдаг. Этгээд хэлбэртэй улаан толгодууд, говийн цөл нь өнө эртний үед их далай байсныг нотлох мэт оршдог. Дундад зууны Европын цайз цамхагууд, төрөл бүрийн амьтад шиг хэлбэртэй “авангард” толгодуудыг холоос харахад их хотын балгас мэт харагддаг.

Оройлцоох амралтын газрууд

1.Gobi Discovery Tour

Холбоо барих утас: 9696-7299