
ӨМНӨГОВЬ АЙМАГ






Аймгийн танилуулга
Өмнөговь аймаг нь 1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөх үед Богд хан, Цэцэрлэг мандлын аймгуудаас таслан шинээр байгуулагдсан бөгөөд эдүгээ манай аймаг нь засаг захиргааны 15 нэгжтэй.
Аймгийн нутаг дэвсгэр нь говь цөлийн мужид багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1300-1600 метрийн дундаж өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурвансайхан уул, Сэврэй Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтан уул, Гилбэнт зэрэг далайн түвшнээс 3000 метрийн өндөрт өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн зуун км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.

Өмнөговь аймгийн аяллын хөтөч SMARTGOBI

