Дэмчогийн хийд

Дэмчогийн хийдийн цэцгийн дэлбээний баруун талд байрлах суварга хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Эл суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг юм байна. Харин голын суварга нь Монголын хамгийн өндөрт тооцогддог бөгөөд газраас дээш 22 метр юм байна. Сүмийнхээ сууринаас 17 метрийн өндөр аж.

Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ.

Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Домгоор бол Хамрын хийдээс “пүрэв” хөөргөсөн гэдэг. Пүрэв гэдэг нь 350 грамм жинтэй, шовх үзүүртэй төмөр бүхий луужин маягийн эд байжээ. Ийнхүү Дэмчогийн хийд барих газрыг “пүрэв” заасан гэлцдэг. Дэмчогийн хийд нь Ханбогд сумын төвөөс баруун тийш 13 км-т оршдог. Галбын ууланд хааш хаашаа 30 км-ийн диаметр бүхий зөв эргэлтийн соронзон туйлаар энерги ялгаруулдаг орон зай бүхий тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчогийн хийд гэж үздэг байна.

Оройлцоох амралтын газрууд

1.Gobi Discovery Tour

Холбоо барих утас: 9696-7299