Алгуйн улаан цав

Энэ ууланд ховор боловч говийн бүх төрлийн ан амьтан, ургамал бий. Дэлхийд хосгүй яншил зандан, усан үзмийн бут, тошлой зэрэг жимс ургадаг.

Мандал-Овоо сумын нутагт орших 1375-1695 метр өндөртэй, 40-60 км урт үргэлжлэн тогтсон улбар ягаан өнгө бүхий өвөрмөц уул, хярууд байдаг нь Алгуйн улаан цав юм. Өмнөговь аймгийн төвөөс зүүн хойш 140 км зайд оршдог Алгуй улаан цав зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд алдартай баян тансаг түүхийн өлгий. Их бага улаан цав, Сүм хайрхан, Алгуйн шил, Зүүн уушигийн хяр гэх зэрэг цогцолбор уулсаас бүрдэх энэ газар Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг.

Оройлцоох амралтын газрууд

1.Gobi Discovery Tour

Холбоо барих утас: 9696-7299