Ёлын ам

      Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй болохоор ийм нэр авчээ. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг.Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ

Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Энд арц их ургадаг. Өглөө эрт эсвэл орой үдэш очвол янгир, аргаль, ёл шувуу зэрэг ховор амьтдыг үзэх боломжтой. Ёлын ам нь Даланзадгадаас баруун хойш 45 км-т байрладаг.

Гэрэл зургийг дарсан: Б.Эрдэнэбулган

Оройлцоох амралтын газрууд

Говийн Өргөө жуулчны бааз

Холбоо барих утас: 9910-5563