Хонгорын элс

Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог учраас нутгийнхан тус нэрийг өгчээ.

    Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим км үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн нийтдээ 965 ам км талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 км, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй.

Оройлцоох амралтын газрууд

1.Gobi Discovery Tour

Холбоо барих утас: 9696-7299